“Tesla”-гийн босс ажилтнаа хулгайд сэрдлээ

Цахилгаан хөдөлгүүртэй машин бүтээж, пуужин угсран сансарт хөөргөсөн онцгой шийдлүүдээрээ дэлхийд алдаршсан тэрбумтан Илон Маск “Tesla” компанийнхаа нэгэн ажилтныг хулгайд сэрдэж байна. Тэрбээр компанийн дотоод сүлжээгээр ажилтнууддаа ийм утга бүхий мэдээлэл илгээжээ. Түүний үзэж байгаагаар нэгэн ажилтан нь компанийн үйлдвэрлэлд зориулсан үйлдлийн систем болон цахилгаан шууданд зөвшөөрөгдөөгүй кодыг нэвтрүүлэх замаар нууц мэдээлэлд хүрч түүнийгээ гуравдагч этгээдэд дамжуулжээ. “Түүний үйлдлийн хамрах хүрээг одоогоор тогтоогоогүй байна. Гэтэл тэр энэ үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Муу л байна” хэмээн Маск мэдээлэлдээ дурдсан байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай