Хорватын дасгалжуулагч Калиничийг шигшээгээс хөөллөө

Хорватын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч дасгалжуулагч Златко Далич довтлогч Никола Калиничийг гэрт нь буцаалаа. Хорватын шигшээ ДАШТ-д Нигерийн эсрэг тоглох үеэр тэрбээр сэлгээгээр талбайд гарахаас татаглзсан байна. 30 настай хөлбөмбөгчин тоглолтын үеэр биеэ халааж байсан бөгөөд тоглолтын 86 дахь минутад түүнийг Марио Манжукичийн оронд гаргах гэсэнд “Нуруу өвдөөд байна” гэх шалтгаанаар татгалзжээ. Тиймээс оронд нь “Шальке”"-д тоглодог Марио Пьяцаг гаргасан. Калиничийн энэ үйлдэл нь дасгалжуулагч Даличид таалагдаагүй тул шигшээ багаас хасчээ. Далич энэ талаар мэдээлэл хийхдээ “Би түүний энэ үйлдлийг тайван хүлээж авсан. Надад эрүүл тоглогч хэрэгтэй” хэмээв. Хэдий хорватчууд өнгөн дээрээ гэмтлийн улмаас хэмээн тайлбарлаж байгаа ч Калиничийн биеэ тоосон үйлдэлд дургүйцсэн дасгалжуулагч түүнийг багаасаа хөөсөн гэдгийг ДАШТ-д ажиллаж буй сэтгүүлчид мэдээлж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай