Гризманн “Атлетико”-д үлдэхээр шийдлээ

Испанийн “Атлетико” клубийн довтлогч Антуан Гризманн “Барселона” руу 150 сая еврогоор очих тохироонд хүрсэн тухай мэдээлэл цацагдаад байсан билээ. Гэхдээ франц довтлогч эцсийн шийдээ гаргаагүй байсан. Тэгвэл тэрбээр одоогийн багтаа үлдэхээр шийдсэн тухайгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Багаа хайрлах сэтгэл маань үлдэх шийдвэр гаргахад нөлөөллөө. Хөгжөөн дэмжигчид намайг үргэлж дэмжиж ирсэнд баярлаж байна. Тэдний талархлын хариуг би барих ёстой” хэмээн ярьжээ. 27 настай хөлбөмбөгчин 2014 онд “Реал Сосьедад”-оос “Атлетико”-д элссэн бөгөөд энэ улиралд 49 тоглолтод оролцож 29 гоол оруулсан.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай