Шведийн гурван оноо

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “F” хэсгийн багууд болох Швед, БНСУ-ын эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын 65 дахь минутад багийн ахлагч Гранквист торгуулийн цохилтоос хожлын гоол оруулснаар Швед гурван оноо авлаа. Энэ оноо тэдний хувьд чухал байх болно. Учир нь дараагийн тоглолтоо Герман, Мексик гэсэн хүчтэй багуудын эсрэг хийх юм. Солонгосын шигшээ тоглолтын турш өрөлдөгчтэйгөө тэнцүү тоглож байсан ч хамгаалагч Мин Угийн бүдүүлэг алдаанаас болж хаалгандаа ийнхүү пенальт цохиулсан. Гэсэн ч гэлээ Азийн төлөөлөгчид сүүлийн хорин минутын турш сайн тоглож гоол оруулах нэг бус боломжийг гаргалаа. Ялангуяа 90 дэх минутад хийсэн довтолгоо нь тоог тэнцүүлэх тун дөхсөн. БНСУ-ын дараагийн учраа нь Мексик байх бол Шведийн баг Германтай өрсөлдөнө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай