И.Одончимэг Олон улсын кино наадмын шилдэг жүжигчнээр шалгарлаа

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын кино урлагийн салбарын хоорондын харилцаа холбоог сайжруулах платформыг бий болгох, кино хамтран бүтээх, чадварлаг уран бүтээлчдийг харилцан солилцох, хил дамнасан кино түгээлт хийх зэрэгт бизнесийн боломж, хамтын ажиллагааг бий болгох зорилготой /SCO Film Festival 2018/ зургадугаар сарын 03-07-ний өдрүүдэд Хятадын зүүн эрэгт оршдог Шандон мужийн Чиндао хотын Oriental Movie Metropolis Grand театрт зохион байгуулагдлаа. Кино фестиваль нь /SCO summit/ ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт арга хэмжээг угтан зохион байгуулагдсан бөгөөд тус кино наадамд ШХАБ–ын гишүүн орон болох БНХАУ, Энэтхэг, Казахстан, Кыргызстан, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистан, ажиглагч орон болох Афганистан, Беларусь, Иран, Монгол зэрэг 12 орны кино уран бүтээлчид  55 бүтээл зургаан номинацид нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Энэ наадамд Монгол улсаа төлөөлж "Солиот Эх" кино шилдэг эмэгтэй жүжигчний номинацид шагнал авлаа. Ийнхүү МУГЖ И.Одончимэг Олон улсын анхдугаар кино наадмаас анхны шилдэг эмэгтэй жүжигчин боллоо. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай