Лосаногийн гоолын улмаас Мексикт газар хөдөлжээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ий “F” хэсэгт учраа таарсан Мексик, Германы шигшээ багууд өөр хоорондоо өрсөлдөхөд Ирвинг Лосаногийн гоолын ачаар мексикчүүд ялалт байгуулсан. Тэгвэл гоол орох тэр агшинд Мексикт газар хөдөлсөн болохыг Геологийн судалгаа, хэмжил зүйн хоёр ч төхөөрөмж тэмдэглэж авчээ. Гэхдээ энэ нь байгалийн үзэгдэл бус зохиомлоор үүссэн гэдгийг тус байгууллагын шинжээчид онцлов. Өөрөөр хэлбэл Мексикийн нийслэл Мехико хотын орчим тэмдэглэгдсэн газар хөдлөлт Лосано гоол оруулах тэр агшинд зуу, зуун мянган иргэний сэтгэл хөдлөлийн улмаас үүссэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай