Тяньжин хотын төлөөлөгчдийг НЗДТГ-аас хүлээн авч уулзжээ

Улаанбаатар хотод Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум болохтой холбогдуулан форумд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг НЗДТГ-ын төлөөлөгчид хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Тяньжин хотын Байгаль орчны  газрын орлогч дарга Си Жин, Тяньжин хотын Байгаль орчны хүрээлэнгийн дэд дарга Кан Лэй тэргүүтэй төлөөлөгчид байлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай