World Cup-2018: ОХУ 5:0-оор талбайг эзэгнэлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ыг ОХУ анхны гоолоор эхлүүллээ. Монголын цагаар 23.00 цагаас эхэлсэн тус тэмцээнд ОХУ, Саудын Арабын багийг 5:0-ын харьцаагаар үнэмлэхүй ялалт байгуулсан юм. Тэмцээний эхний хагаст Юрий Газинский (Yuri Gazinsky) 13.00 минутад анхны гоолыг оруулсан бол хоёр гоолыг Денис Черышев (Denis Cheryshev), гурав дахь гоолыг Артем Зюба (Artem Dzyuba), тав дахийг нь Александр Головин (Aleksandr Golovin) хийлээ.

  • Тодруулбал, Денис Черышев (Denis Cheryshev) - 2 гоол, 
  • Александр Головин (Aleksandr Golovin) - 1 гоол, 2 дамжуулалт,
  • Артем Зюб (Artem Dzyuba) - 1 гоол, 1 дамжуулалт,
  • Юрий Газинский (Yuri Gazinskiy) - 1 гоол, 
  • Роман Зобнин (Roman Zobnin) - 1 дамжуулалтыг гүйцэтгэсэн юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай