ОХУ-ын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор бүртгэлээ хийлгээрэй

ОХУ-ын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор бүртгэлээ хийлгээрэй

Манай хойд хөршид маргааш эхлэх Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний аюулгүй байдлыг хангах зорилгоор ОХУ өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон тул ГХЯ-наас анхааруулга гаргажээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд тус улсад зорчиж буй гадаадын иргэдийг бүртгэх түр журам гаргасан аж.

Тухайлбал, ОХУ-ын хилээр нэвтэрснээс хойш 24 цагийн дотор (өмнө нь тав хоног байсан) бүртгүүлэх ёстой бөгөөд буудалласан зочид буудалдаа бүртгэл хийлгэх юм байна. Хэрэв гадуур байр түрээслэх, айлд байрлах бол Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэх аж. Тэмцээний үеэр ЭСЯ-ны Консулын хэлтэс даваагаас ням гаригийн хооронд өдөр бүр 09.00-17.00 цагт ажиллаж, иргэдийг бүртгэнэ.

Галт тэргээр тус улсад зорчих иргэдийн хувьд очсон даруйдаа байрлах зочид буудал, эсвэл ЭСЯ-ны Консулын хэлтэст бүртгүүлэхдээ тасалбараа заавал үзүүлж, нотлох шаардлагатай гэнэ. Мөн ОХУ-аар дамжин бусад оронд зорчих бол тэнд 24 цагаас илүү саатах тохиолдолд бүртгэлд хамрагдах ёстойг анхаарна уу. Хэрэв хугацаандаа бүртгүүлээгүй тохиолдолд 2000 рублийн торгуультай бөгөөд төлсний дараа бүртгүүлэх боломжтой гэнэ.

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбогдуулан Оросын бүх хотод аюулгүй байдлыг хангах үүднээс цэрэг, цагдаагийн байгууллагын ажилтнууд хамгаалалтад гарч буй тул иргэд гадуур явахдаа бичиг баримтаа заавал биедээ авч явахыг ГХЯ-наас анхаарууллаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай