Д.Трампийг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ

Энэ сарын 12-нд Сингапурт АНУ-Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт болсон билээ. Солонгосын хойгийн цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг энхийн замаар шийдсэн Д.Трамп олны талархлыг хүлээгээд байна.  Уулзалтын дүнд Д.Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай баримт бичигт  тодорхой, нарийн ширийн зүйлийг агуулаагүй ч тэд гарын үсэг зурсан юм. Тэгвэл Норвегийн Засгийн газрын эвсэлд ордог Хөгжил дэвшлийн намын депутатууд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ.
 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай