ШУУРХАЙ: Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 11-нд өгсөн бол Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан. 

Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэж, нууц санал хураалтаар нийт хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай