Нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудас хэвлэж байна

Энэ сарын 24-ний өдөр болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн саналын хуудсыг хэвлүүлж эхэлжээ. Уг сонгуульд хэрэглэх нийт 30 төрлийн 27 мянга гаруй саналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хүлээлцэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж буй юм. Саналын хуудас хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх үйл ажиллагааны хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцаж, намын ажиглагчид болон тагнуулын асуудал эрхэлсэн байгууллага хяналт тавьж ажиллаж байна. Хуульд заасны дагуу, саналын хуудсыг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд хүргүүлэх ёстой.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай