Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 15 зүйл: Цусны Донорын Дэлхийн өдөр тохиож байна

Зургадугаар сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 165 дахь өдөр бөгөөд он дуусахад 200 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 28 хэмийн дулаан бол шөнөдөө 16 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 1, гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2417.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.30, юань 378.70, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 13.00-17.00 цагт Монгол-Япон төвийн 1 давхрын хурлын танхимд ХНХЯ нь Японы мэргэжилтэн Кавамори багш болон ASTEM ХХК-ий мэргэжилтэнг урин, дохионы орчуулга, үсгэн тайлбар, дуут тайлбарыг монголд нэвтрүүлэхийн тулд хэрхэн арга хэмжээ авах талаар, орчин цагийн технологийг бодитоор туршин үзүүлэх байдлаар семинар зохион байгуулна.
  2. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Баянзүрх дүүргийн хэмжээнд 14, 15-ны өдрүүдэд Гамшгаас хамгаалах Иж бүрэн сургуулийг хийнэ. Иж бүрэн дадлага сургуулийн нээлт Дүнжингарав худалдааны төвийн өмнөх талбайд болно.
  3. “Хааны эрэлд-2018” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн нээлтийн ажиллагаа 11.00 цагт Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд болно.
  4. 10.00 цагаас MN Tower, 7 дугаар давхар, хурлын зааланд "Үндсэн хууль ба Боловсролын эрс шинэчлэл"  сэдэвт хэлэлцүүлэг болно.
  5. Дэлхийн цөлжилттэй тэмцэх" өдрийг тохиолдуулан "Ногоон Ази Сүлжээ" ТББ, БОАЖЯ, Газарзүй - Геоэкологийн хүрээлэн, Цөлжилт судалгааны төв, Мика Монгол ТББ, ХЗДХЯ, ШХА-ын хамтарсан “Иргэдийн оролцоо 2 төсөл” байгууллагууд хамтран "Байгаль орчны Форум" зохион байгуулна.
  6. Цусны донорын дэлхийн өдрийн нээлт Сүхбаатарын талбайд 11 цагт эхэлнэ. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. 1985 онд Люксембургийн Шенген хотод Франц, Голланд, Люксембург, Герман улсууд визийн чөлөөт бүс буй болгох зорилгоор Шенгений гэрээг байгуулав.
  2. Өнөөдөр дэлхийн цусны доноруудын өдөр тохиож байна.
  3. Мөн Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохиож буй. 
  4. Өнөөдөр Бүгд Найрамдах Малави улсын Энхтайвны өдөр юм байна.
  5. 2015 онд Аляскад гарсан хээрийн түймэр 6500 акр газрыг хамарч байжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай