Хамгийн түгээмэл КОФЕНЫ ҮРТЭЙ танилц

Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Этиопоос гаралтай. Голдуу Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. Хүн төрөлхтний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн талархан уудаг ундаа болжээ. Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагдана. Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд дэлхийн нийтийн экспортын топ бүтээгдэхүүний нэг нь болж байна. Түрүүчийн удаа бид кофены төрлийг танилцуулсан бол энэ удаад кофены үрийг танилцуулахаар зорьлоо. 

Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий. 2 гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм. 

  • Coffea Arabica (Arabica)

Энэ нь дэлхийн нийт кофены үйлдвэрлэлийн 70 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг аж. Их тансаг амттай ч ургаж буй бүс нутгаасаа шалтгаалан амь, үнэр нь өөрчлөгддөг байна. Arabica нь эгц налуу газарт ургадаг бөгөөд техникээр хураах боломжгүй, зөвхөн гараар хураадгаараа бусдаас ялгардаг байна. Ингэснээр өөрийн амт чанараа алддаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, Арабика нь өндөрлөг газар ургадаг бөгөөд есөн сарын дараа цэцэглэдэг. Хүмүүсийн дунд хамгийн алдартай Arabica bean нь Колумба улсад ургадаг ажээ. Энэ кофены үр нь маш хүчтэй гашуун амттай ба илүү бараан өнгөтэй байдаг.

  • Coffea canephora (Robusta ч гэж нэрлэдэг)

Robusta нь кофены үйлдвэрлэлийг 27 хувийг хангадаг. Робуста нь нам газар ургадаг ба арваннэгэн сарын дараа цэцэглэдэг байна. Харин Arabica-г бодвол бага хэмжээний тос агуулдаг ба илүү гашуун амттай байдаг байна. Мөн илүү хямд гэнэ. Гэвч кафейны агууламж нь Arabica bean-ээс 50 хувиар их байдаг ажээ. Иймд ихэвчлэн найруулдаг кофе үйлдвэрлэхэд ашигладаг байна. Өөрөөр хэлбэл, Индонез, Баруун Африк, Бразил, Вьетнамд үйлдвэрлэгддэг. Robusta нь ихэвчлэн Азид ургадаг ба зарим алдартай эспрессог тус шошоор хийдэг байна. Хамгийн алдартай robusta bean нь Суматра (Sumatra) болон Комодо (Komodo)-д ургадаг байна. Эдгээрийг хуурахад маш чамин тансаг үнэртэй болдог ба их хүчтэй байдаг гэнэ. Дээр үед хүмүүс Арабика кофенд аль боомтоос ирж байгаагаар нь нэр өгч байж. Хамгийн хуучны хоёр кофе нь Mocha болон Java юм байна.

  • Coffea liberica Bull (Hiern ч гэж нэрлэдэг)

Энэ нь голдуу Малайз, Либери улс, Зааны Ясан эрэг улсуудад ургадаг кофе юм. Кофены зах зээлийн гурав орчим хувийг эзэлдэг. Үүнийг Либерийн кофе ч гэж нэрлэх нь бий. Учир нь энэ нутгийн хүмүүс уг шошоор кофе бэлтгэн уух дуртай гэнэ. Бага зэргийн гашуун амттай ч хуурах тусам зөөлөн амт, тансаг үнэртэй болдог гэнэ.

Энэ гурваас гадна хүн төрөлхтөн хэд хэдэн кофены үрийг гаргаж авсан ч төдийлөн алдартай биш гэнэ.

Wild Coffee: Coffea racemosa Lour ч гэж нэрлэгддэг энэхүү кофе нь Этопчуудын үндэсний ундаа юм.

Baron Goto Red: Хавайд л ургадаг нэгэн төрлийн шош юм.

Blue Mountain: Ямайк болон Кени улсын үндэсний кофе. Үнэр, амтын хувьд Arabica-тай төстэй бөгөөд сүүлийн үед Хавайд ихээр тариалах болж. Мөн кафейны хэмжээ бусдаасаа 20-30 хувиар илүү гэнэ.

Bourbon: Arabica-тай мөн л төстэй чанартай бөгөдө анх Франц улсад гаргаж авч байсан гэдэг. Дараа нь Борбоны арлууд, Мадагаскар арал дээр тариалдаг болжээ.

Excelsa: 1904 онд анх гаргаж авч байсан. Байгалийн гамшиг, өвчин үүсгэгч бактер зэрэгт маш тэнцвэртэй ургамал гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай