World cup: 2026 оны тэмцээний эзэн орныг тодруулна

ОХУ-ын нийслэл Москва хотноо Олон улсын хөлбөмбөгийн холбооны конгрессийн хурал энэ цаг мөчид болж байна. Тус хурлаас 2026 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагч орны нэр тодорно. Энэ удаад Африк тивийн төлөөлөгч Марокко, Америк тивийн төлөөлөл АНУ, Канад, Мексик өрсөлдөж байна. АНУ, Канад, Мексик орнуудын хувьд нэрээ хамтран дэвшүүлсэн юм. Хэрэв Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчаар тэд сонгогдвол тус тэмцээн түүхэндээ анх удаа гурван оронд зэрэг зохиогдох юм. 2026 оны тэмцээнд Европ, Азийн орнууд нэрээ дэвшүүлэх эрхгүй. Учир нь энэ жилийн тэмцээн Европын улс ОХУ-д, 2022 оных Азийн орон Катарт болно. Олон улсын хөлбөмбөгийн холбоо хөлбөмбөгийн спортыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэх үүднээс 2002 оноос эхлэн “Тив бүрт ДАШТ” гэсэн бодлогыг барьж ирсэн.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай