С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргахаар боллоо

Өчигдөр буюу зургаадугаар сарын 12-ны 17:00 цагийн үед Нийслэлийн прокуророос С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг батлан даалтад гаргах хүсэлт ирүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 15:00 цагаас С.Баярцогт, Б.Бямбасайхан нарт холбогдох  шүүх хурал болж батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тавдугаар сарын 15-нд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хориог 30 хоног сунгах захирамж гаргаснаар ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байсан билээ. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай