Оросууд үндэсний баяраа тэмдэглэж байна

ОХУ-ын үндэсний баяр өнөөдөр тохиож, орон даяараа тэмдэглэж байна. 1990 оны 6 дугаар сарын 12-нд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбооны Орос улсын ардын депутатын их хурал Орос улсын төрийн бүрэн эрхийн тухай тунхаглалыг баталж байжээ. Энэ үйл явдлаас хойш жилийн дараахи мөн өдөр тус улсын түүхэнд анх удаагаа Ерөнхийлөгчийг сонгох бүх ардын сонгууль болж байжээ. Энэ баярын өдөр Оросын хотуудад үндэсний баяр наадам, тоглолтууд болон спортын арга хэмжээнүүд болдог уламжлалтай. 



 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай