Дэлхийн хамгийн баян хүний гэрт хулгайч оржээ

Дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгддэг Жефф Безосын гэрт энэ сарын 6-нд хулгайчид нэвтэрчээ. Энэ талаар цагдаагийнхан өнөөдөр мэдээллээ. Камерын бичлэгээс харахад хулгайчид “Амазон” компанийн эзний гэрт нэвтрэх гэж хэдэн цаг мунгинажээ. Эцсийн дүнд байшинд орж чадсан ч эд зүйл авалгүй буцаад гарчээ. “Тэд ямар нэгэн зүйлээс эмээсэн бололтой үтэр түргэн гарч зугтаасан” хэмээн цагдаагийн ажилтан ярьж байна. Сэжиг бүхий машин явахыг анзаарсан цагдаагийн эрүүл зогсоохыг оролдсон ч гэмт хэрэгтнүүд зугтааж амжжээ.

Жефф Безосын хөрөнгө 131 тэрбум доллароор үнэлэгддэг бөгөөд Bloomberg агентлаг түүнийг дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэсэн.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай