Ким Жөн Ун цөмийн зэвсгээс татгалзах тухай асуултад хариулсангүй

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эхний шатны уулзалт амжилттай боллоо. Энэ удаад тэд ганцаарчилан уулзаж, тодорхой сэдвээр санал бодлоо хуваалцав. Трамп уулзалтын дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Уулзалт амжилттай боллоо” хэмээсэн. Харин Ким Жөн Ун гурвантаа тавьсан “Цөмийн зэвсгээс татгалзах уу?” гэсэн сэтгүүлчдийн асуултад хариу өгөөгүй байна.

Одоо хоёр орны төлөөлөгчид өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж байна. Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан зөвлөх Жон Болтон нар АНУ-ыг төлөөлж байгаа бол БНАСАУ-ыг төлөөлөгчдийг Хөдөлмөрийн намын орлогч дарга Ким Ён Чхоль, гадаад хэргийн сайд Ли Ён Хо нар ахалж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай