Дулааны засвар хийж байгаа газар сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Дулааны ил магистраль шугамын болон газар доогуурх магистраль шугамуудын ээлжит их засварын ажил 9 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Засварын ажлын хүрээнд дулааны магистраль, шугамууд нь байнгын өндөр даралт, температуртай уур, усыг дамжуулдаг ба их засварын өмнө тусгай хөтөлбөрийн дагуу шугам хоолойн бат бэхийг шалгах нягтын туршилтад оруулдаг.

Засварын ажил явагдаж буй хэсэгт авто машин байрлуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвшөөрснөөс бусад ажил, үйлчилгээ хийхийг хориглодог. 

Төв магистраль шугамын ойролцоо байрладаг орон сууцны иргэд, оршин суугчид, аж ахуйн нэгж, компаниуд шугамын нягтын шахалтын үед шугамд гэмтэл гарч болзошгүй тул сонор сэрэмж, анхаарал болгоомжтой байж, эд хөрөнгө, автомашин, өөрсдийн эрүүл мэндээ хамгаалахыг онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай