Шинэ Зеландын ОЮУТНЫ ВИЗНИЙ дэлгэрэнгүй мэдээлэл

Шинэ Зеланд улс нь Англи хэлтэй орнуудын нэг бөгөөд 20.000 гаруй гадаад оюутнууд сурдаг гэсэн тоо байдаг аж. Шинэ зеланд нь дэлхийд хулээн зөвшөөрөгдсөн боловсролын зэрэг олгодог бөгөөд энэ улсад Англи хэлний бэлтгэл мэргэжлийн сургалт, их дээд сургууль, бага дунд сургууль зэргээр сурах бүрэн боломжтой. Шинэ зеланд улсад сурах давуу тал нь хэлний мэдлэг сайжирна, долоо хоногт 20 цаг ажиллах эрхийг оюутан бүрт олгоно, сурч төгсөөд Шинэ зеланд улсад 1 жил мэргэжлийн дадлага хийх боломж олгодог.

1 NZ dollar =1405 төгрөгтэй тэнцэнэ. Үүнээс гадна сургалтын төлбөр хямд , амьдрах зардал бага.

Та оюутны виз авахыг хүсвэл дараах материалуудыг бүрдүүлсэн байх шаардлагатай:

  1. Иргэний үнэмлэх эсвэл /Хэрэв та хараахан авж амжаагүй бол/ Төрсний гэрчилгээний наториатаар баталгаажуулсан хуулбар. 
  2. Сүүлийн 3 сарын дотор авхуулсан цээж зураг
  3. Сургуулийн урилга
  4. Мэдүүлгийн хураамж
  5. Хөрөнгийн баталгаа, Оюутны Санхүүгийн үйл ажиллагааны маягт /NZIS1014/
  6. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хариу /Шаардлагатай бол/
  7. Зан байдал , ёс зүйн тодорхойлолт /Шаардлагатай бол/

Дээр дурьдсан бичиг баримтуудыг дутуу бүрдүүлж өгсөн тохиолдолд таны мэдүүлэг буцаагдан цуцлагдах болохыг анхаарна уу.

Эрүүл мэндийн шаардлага: 

  • Шинэ Зеланд улсад 6 сараас дээш хугацаагаар суурьших хүсэлтэй Сүръеэгийн бага тохиолдолтой оронд бүртгэлгүй улсын иргэд, эсвэл Сүръеэгийн бага тохиолдолтой оронд бүртгэлгүй улсад 3 сараас дээш хугацаагаар амьдарч буй хүмүүс Түргэн хугацааны Цээжний рентген зураг /NZIS1096/ зайлшгүй авхуулсан байх шаардлагатай. /Сүръеэгийн бага тохиолдолтой орнуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Эрүүл Мэндийн Шаардлагын Танилцуулгаас /NZIS1121/ харна уу/
  • Хэрэв Шинэ Зеланд улсад 6 сараас дээш хугацаагаар суурьших хүсэлтэй бол Эмнэлгийн болон Цээжний ренген зураг /NZIS1007/ зайлшгүй авхуулсан байх шаардлагатай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай