Далайд гарцгүй орнуудын судалгааны төв Улаанбаатар хотод нээв

Далайд гарцгүй орнуудын судалгааны төв Улаанбаатар хотод нээв

Монгол Улсад төвтэй анхны Засгийн газар хоорондын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг албан ёсоор нээх нээлтийн бага хурал өнөөдөр ГХЯ-нд болж байна. 

2006 онд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах санаачилгыг гаргаж байжээ.

Гадаад харилцааны Дэд сайд Б.Батцэцэг хэлэхдээ  “Олон улсын судалгааны төвийг Улаанбаатарт байгуулах нь  эдийн засаг, нийгмийн хөгжилд тустай болохоос гадна Монгол Улсад байгуулагдаж буй анхны олон улсын, байгууллага болох утгаараа олон улсын тавцан дахь манай улсын нэр хүндэд улс төрийн чухал ач холбогдолтой юм.

Дэлхийд далайд гарцгүй хөгжиж байгаа статустай 32 орон байдаг. Далайд гарцгүй орнууд хөгжлийн хувьд үндсэндээ далайд гарцтай орнуудаас 20 хувиар хоцрогдсон байдаг гэх судалгаа бий” гэлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай