МУИС-д “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв” нээгдлээ

“Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв”-ийн нээлтийн ёслол МУИС-д боллоо. Нээлтэд  МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Элизабет Барсак, МУ-ын гавьяат багш, доктор, профессор Г.Буяннэмэх, “Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв”-ийн захирал, доктор, профессор Б.Алтангүл болон бусад холбогдох албаны хүмүүс, эрдэмтэн багш нар оролцсон юм.

“Франц хэлтэн орнуудын инноваци, хамтын ажиллагааны төв”-ийг нээснээр сэндвич хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бүх салбар, чиглэлүүдээр сурч, ажилладаг франц хэлт оюутан, багш, мэргэжилтнүүдийг дэмжих, олон улсын онлайн номын сангийн эрх авах, зайн сургалт болон энтерпрёнершипийг хөгжүүлэх, зэрэг олон боломжуудыг бий болгоно. Энэ бүх үйл ажиллагаа МУИС-ийн стратеги төлөвлөгөөний багшийн чадавхийг нэмэгдүүлэх, хамтарсан судалгаа, хөтөлбөр хэрэгжүүлэх, инновацийн соёлыг төлөвшүүлэх зэрэг зорилтод хүрэхэд өндөр хувь нэмэр оруулах юм.

Франц хэл суралцаж буй оюутнуудыг мэдээллээр хангах, цаашид үргэлжлүүлэн суралцах боломжийн тухайд зөвлөгөө өгөх, хэлний мэдлэгээ дээшлүүлэх боломжийг хангах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Монгол Улс Ази-Номхон далайн бүсэд хамаардаг бөгөөд 90 гаруй их, дээд сургууль хамрагддаг байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан арга хэмжээ болох “Монголын өв соёл” нэрт франц хэлт оюутны анхны зуны сургалтыг 2016 онд амжилттай зохион байгуулсан. Мөн МУИС 2018 оны 8 дугаар сард “Монгол дахь аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр 2 дахь зуны сургалт явуулахаар төсөл нь шалгараад байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай