НӨАТ-ын сугалааны тохирол ирэх ням гаригт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2018 оны 6 дугаар сарын сугалааны тохирол зургаадугаар сарын 17-ны Ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

2018 оны 05-р сарын 01-нээс 05-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 06-рсарын 16-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 

  • Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 17,549,
  • 200 мянган төгрөгийн азтан 1,769,
  • нэг сая төгрөгийн азтан 174, 5 сая төгрөгийн азтан 16,
  • 10 сая төгрөгийн 1,
  • 50 сая төгрөгийн супер азтан тус тус тодорсон билээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай