Эминемийн тоглолтын үеэр үймээн болов

Америкийн дуучин Эминемийн концертийн үеэр үймээн үүсчээ. Реппер Kill you дуугаа дуулж байх агшинд буун дуу хадсан бөгөөд үүнээс үүдэн олон зуун иргэд орох нуувч хайн гүйлджээ. Харин Эминемийн шүтэн бишрэгч залуус гүйлдэх хүмүүсийг хараад гайхан зогссон гэнэ. Учир нь Эминем уг дуугаа дуулахдаа буун дуугаар эхлүүлдэг уламжлалтай юм байна. Айж сандарсан иргэдийн ярьсанаар “Буун дуу хадах тэр агшинд Лас Вегаст болсон аллага шууд толгойд  орж ирсэн. Тэгээд л ум хумгүй зугтаасан” гэжээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай