Д.Трамп: Овечкин бол жинхэнэ супер од

 

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын эзнээр тодорсон “Вашингтон Кэпиталс” клубт баяр хүргэлээ. Тэрбээр “Та бүхэн гайхалтай сайн тоглож Стэнлийн цомд түрүүллээ. Багийн ахлагч Александр Овечкин мөн сайхан тоглосон. Тэр бол жинхэнэ супер од” хэмээн Twitter-т жиргэжээ. “Вашингтон Кэпиталс” баг түүхэндээ анх удаа Стэнлийн цомыг хүртсэн. Хоккейн багийнх нь амжилт Америкийн нийслэлд том баярыг авчирсан. Учир нь Хойд Америкийн хамгийн том дөрвөн лигт хотоо төлөөлдөг дөрвөн баг нь нутгийн иргэддээ түрүү байрт шалгарахын амтыг 26 жилийн турш мэдрүүлээгүй байсан юм. Багийн ахлагч Александр Овечкин плей-оффт 24 оноо авч хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай