Хамгийн өндөр орлоготой 100 тамирчинг тодрууллаа

Forbes сэтгүүл дэлхийн хамгийн өндөр орлоготой 100 тамирчны жагсаалтаа шинэчлэн гаргалаа. Жагсаалтад багтсан тамирчдын нийт орлого 3.8 тэрбум доллар байгаа нь 2017 оны дүнгээс 23%-аар өссөн үзүүлэлт болжээ. Энэ удаагийн чансааны толгой баянаар мэргэжлийн боксын цуутай тамирчин Флойд Мэйведер тодорсон. Тэрбээр олон нийтийн анхаарлыг гойд татсан Конор Макгрегортой хийсэн тулаанаасаа 285 саяын орлого олсон. Харин мэргэжлийн тулаанч Макгрегор ердөө 85 саяын шагнал хүртсэн хэдий ч уг мөнгө түүнийг  2017 оны 24-р байраас 4-рт дэвшихэд чухал нөлөөг үзүүлэв. Тэгвэл Лионель Месси “Барселона” клубтэйгээ байгуулсан 111 сая долларын шинэ гэрээнийхээ ачаар баячуудын өрсөлдөөний дэд аваргаар шалгарлаа. Тэрбээр өдгөө “Реал”-ын Роналдугаас гурван саяар илүү цалин авч байна.

Шилдэг 100-д багтсан тамирчдыг спортын төрлөөр нь ангибал хамгийн олон төлөөлөгчтэй нь сагсан бөмбөг байна.  Жагсаалтад нийт спортын 10 төрлийн хүмүүс багтсан. Үүнд:  америк хөлбөмбөг (18), бейсбол (14), хөлбөмбөг (9), бокс/MMA (5), гольф (5), теннис (4), Формула-1 (3), крикет (1), хөнгөн атлетик (1). Сагсан бөмбөгийн 40 хүн багтсан гол шалтгаан нь  клубүүдийнхээ цалингийн босгыг NBA өндөрсгөсөн явдал юм. Сагсан бөмбөгчдөөс хамгийн өндөр цалинг 35.5 саяын гэрээтэй Леброн Жеймс авч байна. Үүн дээрээ нэмээд 33.5 саяыг рекламнаас олжээ.  Харин цалингаас гадуурх орлого буюу зар сурталчилгаанаас олсон ашгаараа манлайлагч нь Рожер Федерер юм. Швейцарь теннисчин дээрх замаар 65 саяыг халаасалжээ.

                                            ТОП-10

1. Ф.Мэйведер           АНУ                  бокс                           $285 000 000

2. Л.Месси                 Аргентин          хөлбөмбөг                 $111 000 000

3. К.Роналду              Португаль        хөлбөмбөг                $108 000 000

4. К. Макгрегор          Ирланд            бокс/MMA                  $99 000 000

5. Неймар                  Бразил             хөлбөмбөг                 $90 000 000

6. Л.Жеймс                АНУ                  сагсан бөмбөг           $85 500 000

7. Р.Федерер             Швейцарь        теннис                       $77 200 000

8. С.Карри                  АНУ                 сагсан бөмбөг           $76 900 000

9. М.Райан                 АНУ                 америк хөлбөмбөг    $67 300 000

10. М.Стэффорд       АНУ                 америк хөлбөмбөг    $59 500 000

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай