Путин өнөөдөр 17.00 цагт ард түмэнтэйгээ шууд эфирээр ярилцана

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ард түмэнтэйгээ телевизийн шууд эфирээр ярилцдаг уламжлалтай бөгөөд энэ жил 16 дахь нь тохионо. Гэхдээ оны сүүлчээр бус зургадугаар сарын 14-нд хийнэ хэмээн Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэж байсан ч өнөөдөр буюу 7-нд зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Шууд эфир Монголын цагаар 17.00 цагт ОРТ, Россия, ВГТРК тэргүүтэй төрийн төв мэдээллийн хэрэгслүүдээр цацагдана. Одоогоор Путинд хаягласан 1.5 сая асуулт очоод байна. Зохион байгуулагчид шууд эфир хэрхэн өрнөх талаарх мэдээллийг өндөр түвшинд нууцалж байгаа ч Оросын сэтгүүлчид зарим онцлогуудыг нь судалж мэджээ. Тухайлбал, технологийн дэвшлүүдийг ашиглах гэнэ. Мөн улсынхаа өнцөг булан бүрээс холбогдох иргэдийн асуултад анхаарал хандуулах үүднээс үзэгчдийг студид урьдаг уламжлалт арга барилаас татгалзана. Харин иргэдийн асуултууд студи дахь тусгай монитороор Путинд хүрч байх юм байна. ОХУ-ын ерөнхийлөгч иргэдийн тавьсан асуултын мөрөөр мужуудын захирагчидтай шууд холбогдож асуудлыг газар дээр нь шийдэх ажээ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай