Гар утсыг нь чагнаж байгаа эсэхийг шалгах туршилт хийжээ

Гар утсыг нь чагнаж байгаа эсэхийг шалгах туршилт хийжээ

Гар утсанд хэрэглэгддэг ихэнх апликэшнууд микрофон ашиглах шаардалгыг тавьдаг. Үүнийг иргэд энгийн зүйл мэт ойлгож, хөндлөнгийн улс дуу хоолойных нь бичлэгийг ашиглахгүй гэдэгт итгэдэг. Гэвч хувийн мэдээллийн аюулгүй байдал нь ямар хэмжээнд байгаагаа шалгах ямар ч арга зам иргэдэд байдаггүй. Тэгвэл кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Питер Хенвей “Апликэшнууд хэрэглэгчийн дуу хоолойг нууцаар бичдэг байх магадлал” өндөр хэмээн үзэж байна. Тэрбээр өөрийн дэвшүүлсэн энэ магадлалаа амьдралд туршиж үзжээ. Тэрбээр триггер үгийн санд байх магадлалтай үгүүдийг таван хоногийн турш микрофондоо буулгажээ. Ингэхдээ хямд хувцас, сурлага боловсролын тухай үгнүүдийг ашигласан байна. Гэтэл тун удалгүй түүний гар утсанд дээрх сэдэвтэй холбоотой рекламууд ар араасаа ирж эхэлсэн гэнэ. Хенвей үүнийг тайлбарлахдаа “Апликэшнуудаар дамжуулан бусдын дуу хоолойг сонсдог байх магадлал байгаа нь миний энэ туршилтаас харагдлаа. Гэхдээ ийм замаар олж авсан мэдээллээ IT компаниуд хууль бус зүйлд ашиглахгүй байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ нь зөвхнө зорилтод бүлгээ эрэн хайх маркетингийн үйл ажиллагаа учир хууль зөрчсөн асуудал биш юм” гэжээ.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай