Б.Жаргалсайхан: Дотоожноосоо гараад дэлхийд Монголын нэрийг дуурсгачихдаг яасан элбэг эд юм тэр!

БНН-ын дарга Б.Жаргалсайханы өөрийн цахим хуудаснаа УИХ-ын гишүүн Д.Муратын тухай бичсэн пост сошиал ертөнцийг шуугиулж байна. Тэрээр "Муратаас болж нэг сэтгүүлч ял авахаар болж байгаа юм байна. Би бусдын өмдрүү өнгийж явдаггүй. Харин нэгэнт өмднөөсөө халиад ил болсон юман дээр хоёр үг хэлье.

Хүнд байх ёстой ёс зүй гээч юм улс төрч хүнд, ялангуяа УИХ-ын гишүүн хүнд илүү байх ёстой л доо. Би ч нэг их сайхан ёс зүйтэй амьтан биш. Гэхдээ эмэгтэй хүнийг доромжилж, зодож, ёс бус харьцдаг гишүүнд бол ёс зүй ярина. Харах битгий хэл сонсоход чих тасраад унамаар юмыг ил болгосон тэр нэг муу ядарсан сэтгүүлчээр тахил өргөөд яах нь вэ дээ. Тэглээ гээд ч уг хүний мунаг тачаал хэвээрээ үлдэнэ. Далд юмыг ил болгосон сэтгүүлчийг яллаж байгаа бол энэ асуудалд холбогдож Монголын нэрийг гадаадын хэвлэлээр бичүүлж шившигт хутгасных нь төлөө Казахуудаас, Монголчуудаас уучлал гуйлгаад өөрийг нь зайлуулах хэрэгтэй. Ард түмний дургүйг хүргэн ач зээ нарынхаа найзуудын доог болон тэр саарал байшинд хоргодож байхын оронд Вьетнамд очиж порно агент байгуулаад сонирхлынхоо дагуу ажиллах хэрэгтэй шүү дээ. Дотоожноосоо гараад дэлхийд Монголын нэрийг дуурсгачихдаг яасан элбэг эд юм тэр! Хомновол таарна.

Тэр Өвөрхангайн нэг гишүүний барьсан боов хөшөөнд хүүхнүүд сунаж мөргөөд байгааг харсан зарим нэг петсовестный дурак өөрийгөө дотоожиндоо бурхан зүүчихсэн явж байдаг юм байна гээд ойлгочихсон байгаа байхгүй юу. Дэмийрч зөнөх гэж энэ... Тэрнийг нь тэгээд Өлгийчүүд сонгож л байдаг..." хэмээсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

Илгээх

Энэ тухай