World Cup-2018: ДАШТ-ний түүхэн дэх хамгийн ШИЛДЭГ болон хамгийн МУУ сүлд дуунууд

Хөлбөмбөгийн ДАШТ-ийг сүлд дуугүйгээр төсөөлөхийн аргагүй. 1964 оны Чилид болсон тэмцээнээр анх удаа сүлд дууг гаргаж ирсэн бөгөөд түүнээс хойш ДАШТ бүр ийм дууртай болжээ. Харин гаргасан дуу нь дэлхийн орон бүрт хит болдог гэхэд хилсдэхгүй болов уу. Тэгвэл тус тэмцээний түүхэн дэх хамгийн шилдэг хит дуунууд болон үе үеийн хамгийн муу дуунуудыг сонирхуулж байна.

ШИЛДЭГ НЬ:

  • La Cour des Grands (Do You Mind If I Play) – 1998 он

Youssou N’Dour, Axelle Red нарын дуулсан 1998 оны Францын ДАШТ-ний сүлд дуу нь түүхэн дэх хамгийн шилдэг дуугаар удаа дараа шалгараад буй. 

  • Waka Waka (This Time for Africa) – 2010 он

Дэлхийн 15 орны хөгжмийн чартуудад нэгдүгээрт бичигдсэн тус дуу нь ДАШТ-ний хамгийн их ашиг орлого олсон дуу болжээ.

  • Wavin’ Flag – K’naan - 2010 он

Мөн л 2010 онд Өмнөд Африк зохиогдсон ДАШТ-ний дуу бөгөөд Сомалийн дайныг зогсоож, эрх чөлөөг эрэлхийлсэн юм. Сомали, Канадын дуучин, реппер үгийг нь зохиож, дуулсан бөгөөд Youtube хуудаснаа 104 сая үзэгчтэй болжээ.

  • World in Motion – New Order - 1990 он

  • Ricky Martin - The Cup of Life - 1998 он

Хэдийгээр 20 жил өнгөрсөн ч энэхүү дуу нь хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн дуртай дуунуудын нэг хэвээр. Гарсан даруйдаа дэлхийн олон орны чартуудыг тэргүүлсэн бөгөөд саяхан хүртэл биллбоард чарны топ 20-т жагсжээ.

МУУ НЬ:

  • Boom (2002)

2002 онд Япон болон БНСУ-д зохиогдсон тэмцээний сүлд дуу хамгийн муу дуунуудын жагсаалтыг тэргүүлжээ. Учир нь үзэгчдэд үгийн сонголт нь таалагдаагүй ба дууны клипийг ч мөн утга агуулга муутай хэмээн шүүмжилсэн байна.

  • A Special Kind of Hero (1986)

​Олон нийт энэхүү дууг 1980-аад оны Диснейн гүнжийн дуу шиг хэмээн төдийлөн таашаадаггүй аж.

  • The Time of Our Lives

Таван дуучин дуулдаг уг дууг тэмцээний уур амьсгалд тохирдоггүй, хэтэрхий уянгын хэмээн үздэг гэнэ. Үнэхээр ч дууг сонсоод үзвэл яг л дуурийн уянгын дуу шиг мэдрэмжийг төрүүлдэг байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай