ФОТО: Автомат камераар авсан мазаалай баавгайн зургийг дэлгэв

Мазаалай баавгай өсч үржихгүй байгаа гол шалтгаан нь идэш тэжээл, амьдрах орчноос болж байна хэмээн МУИС-ийн Биологийн тэнхимийн доктрант Н.Баттогтох “Бидний мэдэх мазаалай” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр онцлон тэмдэглэв.

Өнөөдөр Монгол улс биологийн олон янз байдлын конвенцид нэгдэж орсны 25 жилийн ой болон Дэлхийн байгаль хамгаалах өдрийг тохиолдуулан "Бидний мэдэх мазаалай" гэрэл зургийн үзэсгэлэн Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нээлтээ хийв.

Үзэсгэлэнд мазаалай баавгайн амьдарч буй орчин, идэш тэжээл, зан төрхийг харуулсан 53 гэрэл зураг дэлгэгджээ. Эдгээр гэрэл зургийг автомат камераар дарсан бөгөөд автомат камерь нь байгальд оршиж буй зэрлэг амьтдын хөдөлгөөн, дуу чимээг таньж, хүний оролцоогүйгээр зураг дардгаараа онцлогтой. Үзэсгэлэнгийн гол зорилго нь иргэд, хүүхэд залууст  нэн ховор амьтан  ургамлыг хайрлаж хамгаалах, мазаалай баавгайг танин мэдүүлэх, экологийн боловсрол хүмүүжил олгоход оршиж байгааг зохион байгуулагчид хэлж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай