В.Путин: Би 100 жил энд суух хэрэг үү? Үгүй

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Австрийн ORF телевизийн сэтгүүлчтэй уулзаж түүний асуултад хэрхэн хариулсан талаар Кремлийн албан ёсны сайт мэдээллээ. Сэтгүүлч Армин Вольф ярилцлагын үеэр “Таныг бүх насаар нь ерөнхийлөгчөөр ажиллуулахыг шийдэх нийтийн санал асуулга явуулж магадгүй гэсэн таамгийг хүмүүс дэвшүүлж байгаа. Ийм зүйл Орост болох уу” хэмээн асуусанд Путин “ОХУ-ын ерөнхийлөгч сураг төдий зүйлд тайлбар өгдөггүй” гэж хариулжээ. Харин “2030 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох уу” гэсэн асуултад “Инээдтэй байна. Би одоо 100 жил энд суух хэрэг үү? Үгүй” хэмээн хариулав.

 

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай