Баатар уу? Алуурчин уу?

Энэ хорвоо дээр утга учиргүй нэгээхэн ширхэг ч тоос байдаггүй гэдэг.  Юу тарина түүнийгээ хураана.  Үйлийн үрийн үнэн чамайг заавал гүйцэж ирдэг гэдгийг батлах олон жишээ бий. Саяхан Америкийн нэгэн хотод эмгэнэлт хэрэг гарчээ. Бейсболын хүүхдийн тэмцээний үеэр 52 настай нэгэн эмэгтэй машинтайгаа талбай руу давхиад оржээ. Дуглас хэмээх 68 настай эр хурдтай ирж байгаа машиныг хараад хүүхдүүдийг түлхэн холдуулж өөрөө машинд мөргүүлэн нас барсан байна. Баатар хэмээн өргөмжлөгдөж буй Дугласын тухай нэгэн баримт саяхан л ил болсон байна. Тэр үнэндээ тийм ч ариун хүн байсангүй. 18 настайдаа согтууруулах ундаа хэрэглэн ахынхаа хамт машин барьж яваад дөрвөн настай охиныг дайрч амийг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтааж байсан ГЭМТ ХЭРЭГТЭН юм. 2013 онд хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа тэрээр энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээжээ. Бүх ертөнцийн хамгийн том хууль бол КАРМА юм.  

Өчигдөр хийсэн үйлийн тань төлөөс өнөөдөр ирнэ. 

Эх сурвалж: Yahoo.com

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай