Яг түүн шиг: Ялалтаасаа сайн дураараа татгалзах нь ялснаасаа ч илүү нэр хүндтэй

Ням гариг бүрийн орой  цэнхэр дэлгэцийн өмнө үзэгчдийг уяж чаддаг  “Яг түүн шиг-3 ” шоуны энэ удаагийн дугаар тун ч  өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Шүүгчдийн саналаас гадна тэмцээний оролцогчид бие биедээ оноо өгдөг. Тэмцээний ялалт ялагдлыг шийдэж болох ГУРВАН оноог хэнд хэн өгөх вэ гэдгээс тухайн хүний буурь суурь хандлагыг ажиглаж болно. Энэ удаад дуучин Наки өөрөө ялж болох байсан хэдий ч үзэгчдийн дүгнэж байгаагаар "эр хүн шиг" зан гаргаж ялалтын гурван оноогоо зүгээр л бэлэглэчихлээ. Ихэнх тохиолдолд оролцогчид ялах гэж хэт улайрахдаа үзэгчдийн дургүйг хүргэж орхидог. Ер нь тэмцээн гэдэг заавал ялж ялагдахдаа бус хөгжилдөхдөө байдаг гэдгийг тэр үйлдлээрээ харуулсан болов уу. 

Нэмж сонирхуулахад дуучин Б. Нацагдорж нь МУГЖ дуучин Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д. Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Б. Ангирмаа, А. Хишигдалай болон бусад уран бүтээлчдийн single дуунуудын аялгуу ба хөгжмийн найруулга дээр ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

Түүний STILL дууг хүргэж байна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай