Эрх яриагүй, хариуцлага үүрсэн МУНДАГ ЖААЛ-тай танилц

Өнөөдөр бол хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Эрхээ эдлээд л явж байх насан дээрээ үүрэг хариуцлага үүрч байгаа  мундаг хүүг та бүхэндээ танилцуулъя. Тоглодог талбайнх нь зөөлөвч дэвсгэр хууларсан байгааг хараад бяцхан хүү гараа хумхин суусангүй. Ганцаараа ч хамаагүй эхлээд, нэг нэгээр нь зөөж буйг хараад үеийнх нь хүүхдүүд  үлгэр аван тэд хамтдаа талбайгаа засчихлаа.  Уг нь бол эдгээр хүүхдүүдийн тоглодог л нас.  Хэдий энгийн боловч юм багаас эхэлдэг гэдгийг өөрөө ч мэдэлгүй харуулсан байх.  Бичлэг дээр гарч буй хүү хэн нэгнээс магтаал сайшаал сонсох гэсэндээ бус мундаг харагдъя гэхдээ ч биш зүгээр л зөв төлөвшилтэй хүү болов уу. Ямартай ч хот тохижилтын компаний гар хүрч амжаагүй ажлыг БЯЦХАН ХҮҮ түүний нөхөд чадлаараа гүйцэтгэлээ. Тусч мундаг хүүхдүүдийн энэхүү бичлэгийг олон хүн үзэж үлгэр дууриалал аваасай. Ирээдүй хойч минь яана даа гэж ахмадууд санаа зовох үе гардаг ч энэхүү  бичлэгийг үзээд багахан ч гэсэн итгэл найдвар төрж буй нь лавтай. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай