“3000” хүүхдийн баяр аз жаргалаар дүүрэн болж өндөрлөлөө

Нар гийсэн дулаахан энэ өдөр Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнд хүүхэд багачуудын цангинах инээд баясал, хөөрөн гүйлдэх жаалуудын цовоо дүр төрх, тэднийг харан баярлах аав ээж, эмээ өвөө гээд гэр бүлээрээ аз жаргал дүүрэн уур амьсгал энд мэдрэгдэнэ.

Энэ бол Монголын топ аж ахуй нэгжийн нэг APU компанийн хүүхдүүддээ зориулсан “APU  Гэр бүлийн өдөр” арга хэмжээ юм.

Жил бүр уламжлал болгон ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохиогддог уг үйл ажиллагаа энэ жил бүл нэмж 3000 гаруй хүүхдийн өнөр уулзалтыг зохион байгууллаа.

Эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудаа баярлуулж, тэдэнд нэг өдрийн турш баяр хөөр, адал явдлаар дүүрэн,  аз жаргалыг бэлэглэхэд үйл ажиллагааны гол зорилго нь оршиж байгаа билээ. Тиймдээ ч зөвхөн ажилчдын хүүхдүүдээс гадна Хан-Уул дүүргийн хороодуудаас ирсэн зорилтот бүлгийн багачуудыг урьж оролцуулдагаараа онцлогтой.

Дахин дахин гүйж ирэн “Танд баярлалаа”, “Би онц сурнаа” гэх сэтгэл хөдөлгөсөн үгс ундарч, хүүхэд бүр жаргалтай байж, эрх дураараа, найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлсэнээр “APU гэр бүлийн өдөр” өндөрлөсөн юм. Мэдээж APU компанийн ах эгч нарын бэлдсэн гарын бэлэг, дуртай тоглоомоо сонгож тоглох эрх, урлагийн тоглолт, хонжворт сугалаа, өртөөчилсөн аялал гээд олон сонирхолтой зүйлсээр дүүрэн баярын энэ өдөр тэдний бяцхан зүрх сэтгэлд гэгээлэг нэгэн дурсамж болон үлдсэн гэдэгт итгэлтэй байна...

Нийт хүрэлцэн ирж оролцсон хүүхэд багачууддаа сурлагын өндөр амжилтыг ах эгч нарынх нь зүгээс хүргэж байна!

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дэвшүүлье!

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай