Кардашьян шоронгийн шинэчлэлийн талаар Трампт санал дэвшүүлэв

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп дуулиан шуугианы эзэн Ким Кардашьянтай Цагаан ордонд уулзжээ. Тус уулзалт ерөнхийлөгчийн ажлын албан ёсны графикт багтсан байжээ. Трамптай уулзах хүсэлтийг Кардашьян тавьсан бөгөөд тэрбээр шоронгийн шинэчлэл, ял шийтгэх ажиллагааны талаар санал бодлоо илэрхийлсэн байна. Трамп уулзалтыг “Гайхалтай” хэмээн дүгнэжээ.

Кардашьян CBS станцад ярилцлага өгөх үеэрээ төрийн тэргүүнтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан бөгөөд уулзсан тохиолдолд 36 настай Элис Мэри Жонсонд уучлал үзүүлэх санал дэвшүүлэхээ ярьжээ. Жонсон хар тамхийн хэргээр бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай