Фото: Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөрт

6 сарын 1. Монголчуудын хувьд хүүхдийн баяр буюу хүүхдээ баярлуулах өдөр. Харин олон улсын томъёоллоор бол Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр юм. Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулган 1925 оны тунхагаараа ингэж тодорхойлсон түүхтэй. Тиймээс бид хүүхдээ баярлуулахын хамтаар тэднийхээ эрхийг хамгаалахад давхар анхаарах нь зүйн хэрэг юм. Ялангуяа бяцхан балчируудын эрхийг зөрчсөн олон үйлдэл, эс үйлдэл сүүлийн жилүүдэд цөөнгүй гарах болсон нь асуудлыг үүнд чиглүүлэх гол үндэслэл болж байна. Тиймээс бид “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Э.Харцагын хүүхдийн эрхийг хамгаалахад чиглэгдсэн шилдэг зургуудыг толилуулж байна. Уншигч авхай та үүнээс нэгийг бодож, нөгөөг тунгаана биз ээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай