Т.Содгэрэлийн "Хэмнэл урлахуй" тоглолт тун удахгүй болно

Үндэсний дуу бүжгийн "Түмэн эх" чуулгын гоцлол бүжигчин Т.Содгэрэлийн уран бүтээлийн "Хэмнэл урлахуй"  тоглолт 6 дугаар сарын 2-ны үдэш "Корпрэйт" зочид буудлын концертын танхимд зохион байгуулагдах гэж талаар мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжигч Виртүс академиас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.  

"Виртүс" академийн гүйцэтгэх захирал Р.Оюунжаргал хэлэхдээ "Хэмнэл урлахуй тоглолтод  монгол үндэстний язгуур урлагийн төрөл бүжиг, тэр дундаа бий биелгээг үндэсний болон орчин үеийн хөгжим DJ урлаг, 3D график, тайз заслын өвөрмөц шийдэлтэй хослуулан бүжих онцгой тоглолт байх болно. Гоцлол бүжигчин Т.Содгэрэл маань энэ удаагийн тоглолтоо өөрийнх нь уран бүтээлийн бие даасан тоглолт гэж үзэхгүй байгаа. Тоглолтод урилгаар Бүжиг дэглээч, МУСТА - М. Мөнгөнцэцэг, Бүжиг дэглээч - Н. Номин-Эрдэнэ, Бүжиг дэглээч - Б. Одбаяр, Түмэн эх чуулгын эрэгтэй эмэгтэй бүжигчид, Морин хуур чуулгын хуурч, шилдэг хөгжимчид, Бөртэ хамтлаг, DenebX продакшны продюсер О.Ганболд (OG) нарын ур чадварыг нэгтгэсэн, бүтээлч хамтын ажиллагааны үр дүн байх болно.  Энэхүү үдэш хөгжмийн хэмнэлд урлан бүжиж хүмүүний зүрх сэтгэлийн чанад дахь анирыг чагнаж, мэдрэмжийг тэмтэрч, хүслийг бадраана гэж найдаж байна" гэв.  

Тоглолтыг зорьж ирсэн үзэгчдэд барих бас нэг бэлэг бол Цэцэг амилуулах урлагаар Японд 14 жил сурч, багшилж уран бүтээлээ туурвиж буй Г.Бурмаагийн цэцгийн ертөнцийн гоо сайхныг тайзны урлагтай хослуулсан цоо шинэ уран бүтээл Монголд анх удаа дэлгэх гэнэ. 

Мэдээллийн дэлгэрэнгүйг дараах лайваас хүлээн авч үзнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай