“Монголын Ипотекийн Корпораци ОССК ” ХХК Эрсдэлийн мэргэжилтэн шалгаруулж авна.

 Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг: Байгууллагын зах зээл, хөрвөх чадвар болон харилцагч талын эрсдэлийг тодорхойлох, үнэлэх, хяналт тавих, тайлагнах болон тэдгээрийн аргачлал, шалгуур үзүүлэлтийг бий болгох, эрсдэлийн аппетитийг хэрэгжүүлж хянах замаар эрсдэлийн удирдлагыг тасралтгүй хөгжүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, Статистик, Бизнесийн удирдлага, Банк, санхүүгийн чиглэлээр их дээд сургууль төгссөн бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх;
  • Санхүүгийн мэргэжлийн англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй;
  • Судалгаа шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, илтгэх чадвартай;
  • Компьютерийн хэрэглээний программыг бүрэн эзэмшсэн;
  • Гадаадад их, дээд сургууль төгссөн бол давуу тал болно.
  • Зах зээл, хөрвөх чадварын эрсдэлийн удирдлагын чиглэлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Ерөнхий шаардлага:

  • Хариуцсан ажилдаа идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй;
  • Ажлыг төлөвлөх, манлайлах, удирдан зохион байгуулах, дүгнэлт хийх, шийдвэр гаргах чадвартай;
  • Ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн сахилга батыг дээдлэн сахьдаг;
  • Ажлын цаг ашиглалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай;
  • Байгууллагын болон хувийн нууцыг хадгалах чадвартай;
  • Байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах;
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай;
  • Багаар болон бие даан үр дүнтэй ажиллах чадвартай;

Бүрдүүлэх материал:

  • Анкет (www.mik.mn вэб сайтаас татаж авна уу);
  • Дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа газрын тодорхойлолт (эх хувиар);
  • Ажлын газрын тодорхойлолт (эх хувиар);
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);
  • 3 үеийн түүх (гараар бичсэн);
  • Өмнөх хийж байсан ажил, туршлагын талаарх товч мэдээлэл.

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 19, Худалдаа хөгжлийн банкны оффисийн 10-р давхарт 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Жич: Анкетийн сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-318454 (827)   Вэбсайт: www.mik.mn   И-мейл: info@mik.mn

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай