The Voice шоуны ялагч Ц.Энгүүн 13 жил "чимээгүй" хөдөлмөрлөснийг батлах 10 баримт

The Voice шоуны зорилго шинэ дуу хоолойг гаргаж ирэх байсан. Тэмцээний утга учир болсон оролцогчдын шижир Ц.Энгүүний амжилтыг ард түмэн хүлээн зөвшөөрөх биз. Тэгвэл энэхүү амжилтанд хүрэхийн тулд мэдээ орсон цагаасаа хойш хэрхэн урлагт бэлтгэгдэж, хатуу дэгтэй өссөнийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Түүний "чимээгүй" хөдөлмөрийг батлах 10 баримтыг дэлгэж байна.  

  1. Энгүүний аав Цэрэндаш нь Ушүгийн олон улсын хэмжээний мастер. Мөн спортын аеробэкээр чамгүй амжилт гаргасан спортод элэгтэй, бүжигт хоббитой хүн юм. Аавынх нь тууштай зан түүнд өвлөгдсөн бололтой. 
  2. Ц.Энгүүн цэцэрлэгт явж байгаагүй. Түүний эцэг эх охинынхоо хөгжмийн боловсролд багаас нь онцгой анхаарч ирсэн бөгөөд сургуулийн өмнөх боловсрол эзэмшихээс илүү гэрт нь давтуулахыг илүүд үзэж өдөржингөө сонгодог хөгжим сонсгодог байжээ. Аав ээж нь түүнийг одоо ч сургуульд нь хүргэж өгч авдаг бөгөөд чөлөөт цаг гэж түүнд бараг байдаггүй гэнэ.
  3. Түүнийг хийлгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Хөгжим шигээ уянгалаг хоолойтой гэж олонд сайшаагдаад байгаа. Тэгвэл авьяаслаг охин маань төгөлдөр хуур ч бас муугүй тоглодог. Дараа дараагийн уран бүтээлдээ энэхүү чадвараа харуулах биз. 
     

  4. Түүнийг нуугдсан эрдэнэ гэхээс өөр юу гэхэв.  Сүүлийн дөрвөн жил бараг дуулаагүй тэрээр дуучин болох мөрөөдлөө орхиод хөгжимчнийхөө карьераа хөөхөөр эргэлт буцалтгүй шийдсэн мэт байсан ч гэнэт The Voice  шоунд зориглон орсон. 
  5. "Чи над шиг дурлаж чадах уу" дуугаа дуулахын тулд Ука шүүгчээс багагүй зөрж бүх зүйлийг өөрийн хүссэнээрээ найруулан дуулсан гэдэг.  Харин Ука шүүгч өөрийнх нь дуу болох "Маргаашийн нар луу хамт аялах уу" дууг дуулуулахаар төлөвлөөд байжээ. Дуугаа мэдэрч байгаа байдлаас харахад энэ дуугаа хэн нэгэнд зориулж дуулсан юм болов уу гэмээр. Гэхдээ тэр одоо хүртэл үерхэж үзээгүй.  
  6. Сургуулийнхаа гоцлол, хамтлаг бүжгийн төрөлд оролцож түрүүлсэн удаатай. 
  7. Монгол Улсын консерваторын хийл хөгжмийн ангид суралцдаг тэрээр The Voice тэмцээнд оролцохын тулд жилийн чөлөө авсан. 
  8. Тэрээр чөлөөт цагаараа зураг дарах сонирхолтой. 
  9. ДБЭТ тайзнаа оркестрт гоцлон тоглож буй нь 

  10. Өдгөө 17 настай тэрээр дөрвөн настайгаасаа хойш чимээгүйгээр тууштай хөдөлмөрлөжээ.  Бүжиглэдэг, дуулдаг, хөгжим тоглодог, зураг сонирхдог гэхээр тал талын авьяастай байгаа биз. Түүний авьяасыг ард түмэн үнэлж,  саналаа тасралтгүй өгсөөр тэмцээний ялагч болсон. Дэлхий хэмжээний шоунд амжилттай оролцсон түүний шүтэн бишрэгчид монголчуудаар хязгаарлагдахгүй болжээ.    

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

Илгээх

Энэ тухай