Дотуур хувцсандаа халбага хийж гэмт хэргийг илчилж болно

Хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж байгаа охидыг хамгаалах аргыг Швед хотын захиргаа санаачилжээ. Хэрэв албан хүчээр гадаад руу явж байгаа бол  нисэх буудлын шалгалтаар орохоосоо өмнө дотуур хувцсандаа халбага хийснээр нууц дохио өгч буй болно. Метал илрүүлэгчээр дотуур хувцаснаас төмөр халбага илэрвэл түүнийг хүчээр гэрлүүлэхээр гадагшаа авч явааг албаныхан мэдэх юм байна.

Шведийн хоёр дахь том хот Готенбургт ийм арга хэмжээг нэвтрүүлж, нисэх буудлын ажилтнуудад тохиолдол илрэхэд яах ёстой талаар заавар өгсөн байна. 

Одоогоор хэдэн охин бусадтай хүчээр гэрлэхээр хилийн чанад руу явсан тухай албан ёсны тоо байхгүй. Гэвч Идегардын хэлж байгаагаар Шведийн яаралтай тусламжийн утсанд өнгөрсөн онд 139 дуудлага ирсэн нь охид бүсгүйчүүдийг хүчээр гэрлүүлэх гэж байгаа тухай мэдээлэл байсан гэнэ. Уг санааг Британий Карма Нирвана байгууллагын туршлагаас авсан юм байна. Тус байгууллага ийм арга хэрэглэснээр олон тооны Британи охидыг аварч байжээ. Готенбургийн жишээг Шведийн бусад хотуудад нэвтрүүлэхийн төлөө тэд ажиллаж байгаа гэнэ.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай