Оскарын шагналт жүжигчин Морган Фриман найман эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагджээ

Өдгөө 80 настай Холливудын од, Оскарын шагналт жүжигчин Морган Фриман хамт ажилладаг найман эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгагджээ. Түүний энэ үйлдлийг анх 2017 онд “Going in Style” кинонд хамтарч ажилласан бүсгүй дэлгэсэн байна. Тэрээр "Морган Фриман банзлыг минь сөхөж, өгзөг гуянд эрээ цээргүйгээр хүрдэг байсан. Харин нэг удаа түүний энэ үйлдлийг Алан Аркин болиулсан" хэмээн мэдэгджээ.

“Шинхуа” агентлагийн мэдээлснээр хохирогч эмэгтэйчүүд түүний балмад авирын хохирогч гэдгээ мэдэгдсэн бол Морган Фриман дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тэрбээр "Би тийм зохисгүй үйлдэл хийгээгүй. Гэхдээ зарим хүнд тийм сэтгэгдэл төрүүлж, таагүй санагдуулсан бол хүлцэл өчье" гэжээ. Мөн "Миний 80 жилийн амьдрал, хүч хөдөлмөр маань ганцхан хоромын дотор нуран унах эрсдэлтэй байна" гэсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай