НААДМЫН НЭЭЛТ: Монгол орон мөнхөд бат оршиг

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин өнөөдөр Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар, Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзаж, баяр наадмын урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооноос санал болгосны дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хуралдаанаар энэ жилийн улсын наадмын нээлт, хаалтын ёслол, төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, ерөнхий продюссерээр эдгээр уран бүтээлчдийг  баталсныг албан ёсоор мэдэгдэн уран бүтээлийн амжилт хүслээ.

Улсын наадмын нээлтийн ёслолыг энэ жил 3 дахь удаагаа дэглэхээр сонгогдсон төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар айсуй наадмыг “Монгол орон мөнхөд бат оршиг” агуулга дор  сэдэвчилсэн уран бүтээлийн цогц шийдлээр нээх бодолтой байгаагаа Үндэсний хорооны даргад танилцуулж, нээлтийн ёслолын зарим сюрпризээс хуваалцав.

Сонирхуулахад, наадмын нээлтийн ёслол 1 цаг 40 минутын турш үргэлжлэх бол төрийн хүндэтгэлийн концерт 1 цаг 20 минутад багтах ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай