Маргаашнаас ХҮЙТЭРНЭ

Ойрын өдрүүдэд дулаарч, амралтын өдрүүдийг гэр бүл, найз нөхөдтэйгөө хөдөө хээр аялж, амарч өнгөрүүлмээр байгаа биз. Гэвч баярлах болоогүйг ЦУОШГ-аас анхаарууллаа. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн зүүн хагаст, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орох гэнэ. Салхи 26, 27-нд говь тал, хээрийн нутгаар 18-20 м/с, бусад хугацаанд зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Түүнчлэн өнөө шөнө Хөвсгөл, Булганы газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0-5 градус хүрч цочир хүйтрэх юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай