Канадын ресторанд дэлбэрэлт болж гурван хүний биеийн байдал хүнд байна

Канадын Онтарио мужийн Миссиссога хот дахь “Бомбей Бхел” ресторанд дэлбэрэлт болсны улмаар 15 хүн гэмтэж, гурван хүний биеийн байдал хүнд байна. Үйл явдлыг харсан хүмүүсийн яриагаар рестораны барилга бүтэн үлдсэн бөгөөд эргэн тойрон цонхны шилний хагархай хөглөрч байгаа аж. Одоогоор цагдаагийн байгууллага дэлбэрэлт болсон шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай