Вайнштейн хэргээ хүлээж эхэлжээ

Эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр шалгагдаж байгаа Холивүдийн нэртэй продюсер Харви Вайнштейн мөрдөн байцаагчдад хэргээ хүлээсэн мэдүүлэг өгч эхэлсэн тухай “Нью Йорк Таймс” сонин мэдээллээ. Уг мэдээллийн мөрөөр олон сэтгүүлч түүний өмгөөлөгчөөс тодруулга хүссэн ч татгалзан хариу авчээ. Вайнштейны  бэлгийн дарамтад өртсөн тухайгаа 70 гаруй эмэгтэй мэдэгдсэн ч одоогоор жүжигчин Люси Эванс, Пас де да Уэрта нарын гомдлоор хоёр тохиодолд продюсерыг шалгаж байна. 2017 оны аравдугаар сард хүчээ авсан “Вайнштейны хэрэг”-тэй холбогдуулан олон арван эмэгтэйчүүд түүний бэлгийн дарамтад өртсөнөө олон нийтэд ил тод мэдэгдсэн бөгөөд тэдний дотор Анжелина Жоли, Гвинет Пэлтроу, Сальма Хайек, Кара Делевин, Лей Сейду нарын Холивүдийн алдар нэртэй жүжигчид байсан. Түүчлэн Вайнштейны эзэмшдэг “Вайнштейн Ко” компанийн ажилчид 30 жилийн турш ийм асуудалд өртөж байсан нь нийтэд ил болсон байна.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай