Батганаасаа бүү ич

 

Орчин үеийн залуус гоо сайхан, гоё ганган байдлаа онцгой анхаардаг болсон. Гэвч тэдний санааг батга хэмээх урилгагүй зочин мөнхийн зовоож байдаг. Тэгвэл батга нэр муутай ч гэлээ өөрийн гэсэн шидтэй гэнэ. Бага өсвөр насандаа нүүрэндээ батгатай байсан хүмүүсийн хөгшрөлтийн явц удаан байдгийг Британийн эрдэмтэд судалгааны ажлынхаа явцад олж нээсэн байна. Тэр ч бүү хэл хэдэн насаар залуу харагдуулдаг ажээ. Тиймээс батгандаа санаа зовниод суух биш түүнийг хэрхэн зөв эмчлэхэд анхаарах нь зөв болохыг эрүүл мэндийн мэргэжилтнүүд зөвлөж байна. Зөвхөн өсвөр насны хүүхдүүд ч гэлтгүй бүх л насныхны тулгамдсан асуудлын нэг болох батга нь амьдралын хэв маяг, буруу хооллолт, орчин  зэрэг маш олон шалтгаанаас үүдэлтэй. Тиймээс бид та бүхэндээ батга яагаад гардаг, хэрхэн арилгах талаар зөвлөгөөг хүргэж байна. 

1.  Цагаан батга:

Арьсны гадаргуу дээрх биржрүү маягтай харагддаг бөгөөд ямар нэг өнгөгүй, хөндүүргүй ажээ. Үүсэх нөхцөл нь арьсны эсийн дебри нь тослогтой холилдож нүхийг бөглөөд, гадуураа үхэжсэн эсийн давхаргаар бүрхэгдсэн тохиолдолд зөөлөн толгойгүй цагаан батга гардаг юм байна. Нүхэн дотор бөглөрсөн тослог болон эсүүд нь зөөлөн, шар будаа шиг хэлбэртэйгээр оршдог ажээ.

Зөвлөгөө: Ядаргаанаас үүдэлтэй байдаг тул аль болох сайн амарч, ус уух. Мэргэжлийн эмчид хандаж, эрүүл ахуйг сахисан газар түүлгэх хэрэгтэй

2. Хатуу толгойтой цагаан батга

Хатуу толгойтой цагаан батга нь цагаан өнгийн оройтой байдаг. Гэхдээ улаан, үрэвсэлтэй, хөндүүртэй батгануудтай харьцуулахад элдэв зовиургүй ажээ. Ийм төрлийн батга зовхи, амны эргэн тойронд гарах нь элбэг бөгөөд үүсэх явц нь зөөлнөөсөө ялгаагүй боловч, бөглөрөөг нь цэвэрлээгүйн улмаас хатуурсан байдаг. Хатуу толгойтой цагаан батгыг тослог, үхэжсэн эсийн нийлмэл гэж ойлгож болно.

Зөвлөгөө: Эрүү орчмоор гарсан бол дааврын асуудал байдаг тул дааврын эм бэлдмэл хэрэглэх нь зөв гэхдээ зөвхөн эмчийн заавраар шүү охидоо. Эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авах

3. Хар батга:

Хар батга гэдэг нь хэт онгойсон нүх дээр элдэв бохирдол, үхэжсэн арьс орон бөглөхийг хэлдэг. Хар батганы үүсэлд арьсны халим (sebum) маш их үр нөлөөтэй. Sebum буюу арьсны халим нь үс арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй, тослог ялгаруулагч булчирхай юм. Арьсан дээр хуримтлагдсан бохирдол халимын ялгаруулж буй тослог хэсэгт нэвтрэн хүрвэл, яг тэр хэсэгт онгорхой нүх сүв байхгүй байвал цагаан батга үүсдэг бол нүх байвал хар батга үүсдэг юм байна.

Зөвлөгөө: Нүхийг онгойлгох зорилгоор кофены шаарыг нүүр угаагч савантай хольж гуужуулаад дараа нь хуулдаг, хар маск тавиарай

4.Духан дээр гарсан батга:

Стресс, үсний чолкоо бохир гараагаа оролдсоноос болж үүсдэг ажээ.

Зөвлөгөө: Ус ихээр ууж мөн дасгал хөдөлгөөн, тайвшруулах бясалгал йогоор хичээлэх хэрэгтэй. Чолкоо гараагаа оролдохгүй байхыг хичээгээрэй.

5. Хацар дээр гарсан батга:

Бохир орны даавуу болон дэрнээс болж үүсдэг. Мөн хэлико бактерийн идэвхжил нэмэгдсэн үед батга маш ихээр гардаг .

Зөвлөгөө:Дэрнийхээ даавууг байнга солиж хэвших, Хэлико бактерийн шинжилгээ өгч, аль болох гадуур хооллохгүй эрүүл хоол идэж занших нь чухал /Хэлико бактери аяга халбагыг угаасан байсан ч устдаггүй/

Хуурайшилт:

Хуурайшилтаас болж нүүрэн дээгүүр батга гардаг. Тослог арьстай хүмүүс тоглог юм чинь гээд тос чийгшүүлэгч хэрэглэхгүй байх тохиолдол байдаг энэ нь маш буруу үзэгдэл. Арьсны баланс алдагдсан гэж өөрт чинь дохио өгөхийг тулд эсвэл тос ялгаруулж эсвэл хуурайшдаг байна. Иймээс чийгшүүлэлтийг байнга хийгээрэй

Хооллолт:

Таны батга ходоодондоо юу оруулж байгааг харуулах толь гэж хэлж болно. Чихэрлэг болон тостой хоолноос татгалзаж эрүүл хооллох нь таны биеийг дотроос нь эрүүлжүүлэхээс гадна батга ахин гарахгүй байх нөхцлийг бүрдүүлнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай