Г.Баасан: АТГ-ын дарга Ерөнхий сайд асан С.Баярыг дарамталсан байх магадлалтай

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "Мөрдөн байцаах ажиллагааг тусгай камертай өрөөнд байцаах ёстой. Гэтэл 461 дүгээр ангид хоригдож буй Ерөнхий сайд асан С.Баярыг АТГ-ын дарга Х.Энхжаргал өрөөндөө дуудан авчирсан нь дарамталсан байх өндөр магадлалтай гэсэн үг юм. Юуны учир өрөөндөө оруулсан  бэ гэдгийг тогтоохоор “камерын бичлэгээ өгөөч” гэсэн албан бичиг хүргүүлэхэд “Мөрдөн шалгах ажиллагаа учир та нарт хамаагүй” гэдэг хариу бичиг ирүүлсэн. 

Хоригдож буй 40 хоногийн хугацаанд С.Баярын биеийн байдал муудаж, хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн. АТГ-ын Олон нийтийн зөвлөлд С.Баярт хор өгчихсөн юм биш биз хэмээн хардсан хүмүүс их ирсэн. Иймд Ерөнхий прокурорт С.Баяртай уулзалт хийх хүсэлт хүргүүлсэн ч татгалзсан хариу ирсэн. Гэхдээ тус хариуг Баяр өөрөө явуулаагүй, түүний нэрийн өмнөөс хүргүүлсэн нь тогтоогдсон. Энэ нь түүнийг нийгмээс тусгаарлаад, ямар нэгэн авлигын том гэрчийг устгах гэж байгаа юм биш байгаа гэдэг хардлага төрүүлж байна” хэмээлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

Илгээх

Энэ тухай